LEMON DOES CRY

2014-02-27 - Modigliani г ОРШУУЛЧИХАВ УУ БИ

02



20140227_042313

[Шууд холбоос]

2014-02-27 - Сэтгэл хангалуун худалдан авалт

eyeemfiltered1393499362629
Урьд ямар ч ээмэг зүүж үзээд өөртөө ийм сэтгэл хангалуун байх үзсэнгүй шүү.  Ийм ээмэг зүүсэн хүүхнүүд гоё харагддаг байсан ч гэсэн , өөрөө зориглож зүүж байгаагүй юм байна лээ. Хэтэрхий том харагдана зохихгүй байх гэсэндээ л тэр байх л даа. Гэхдээ одоо шинэ зүйл туршихаас айдгаа бага багаар ялаад байна шүү.

[Шууд холбоос]

2014-02-27 - Айдас

Уран зургийн талаарх эмх замбараагүй мэдлэгээ нэг тийш нь цэглэх гэж шөнөжийн суув аа. Тэгээд гүүгл ахаас уран зургийн ангилал гэж хайж байтал *Мэдлэг бол хүч * гэсэн уриатай блог руу орчихсон биш, бүхэл шөнөжин уншдаг юм даа. Над шиг хүнтэй харьцах дургүй , өөрөө ч хүмүүсийн анхаарлыг татаад байдаггүй  ганцаардмал хүнд шинэ шинэ ертөнцийн хаалгыг нээгэд өгөх шиг санагдсан. Тиймээс ч яаран байж блогоо нээлээ.
Математикийн тухай нийтлэлийг уншаад....
Намайг айдас насан туршид минь дагаж явжээ. Хамгийн анх айдас миний амьдралыг баллаж эхэлсэн үе гэвэл, бага ангиас дунд анги руу шилжих үед дунд ан...

[Шууд холбоос]

2014-02-27 - Блогчидын эгнээнд дахин нэгдлээ

Сайн байцгаана уу , шинэ блогчиноо хүлээн аваарай. хууяин банжиг блогт бичдэг байсан, харандаа сахалгүй зураач гэхээр таних болов уу яах бол. Банжигийн ганц нэг танил нэрнүүд харагдаад л байна даа. Сахалгүй зураач гэхээр ихэнх нь инээд хүрч байгаа байх даа хэхэ. Хөгжилтэй санагдаад л тэр үедээ өөртөө дэндүү ахадсан зураач гэдэг нэр өгөөд урд эмэгтэй гэдгээ далдуурхан тодотгоод сахалгүй гэсэн нь тэр. Харин одоо бол би зураач гэдэг нэрээр хамаагүй оролдохыг больсон. Зураач болох нь ч яахав, энэ нэрний захад нь дөхөөд очвол их юм. Ингээд нэг зургаараа мэндчилчихье дээ, монголын блогчид улам олон ...

[Шууд холбоос]


Хуудас: 1 » Нийт: 1
Өмнөх | Дараагийн
Миний тухай
бүгд уйлдаг
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд
© LEMON DOES CRY