LEMON DOES CRY

2014-02-27 - Айдас

Уран зургийн талаарх эмх замбараагүй мэдлэгээ нэг тийш нь цэглэх гэж шөнөжийн суув аа. Тэгээд гүүгл ахаас уран зургийн ангилал гэж хайж байтал *Мэдлэг бол хүч * гэсэн уриатай блог руу орчихсон биш, бүхэл шөнөжин уншдаг юм даа. Над шиг хүнтэй харьцах дургүй , өөрөө ч хүмүүсийн анхаарлыг татаад байдаггүй  ганцаардмал хүнд шинэ шинэ ертөнцийн хаалгыг нээгэд өгөх шиг санагдсан. Тиймээс ч яаран байж блогоо нээлээ.
Математикийн тухай нийтлэлийг уншаад....
Намайг айдас насан туршид минь дагаж явжээ. Хамгийн анх айдас миний амьдралыг баллаж эхэлсэн үе гэвэл, бага ангиас дунд анги руу шилжих үед дунд ангид тоох заах багш маань орж ирээд л дунд ангийн тоо хичнээн хүнд байх талаар бараг цаг шахуу ярьж миний зүрхийг авчих шахлаа. Бага ангиа онц дүүргэсэн би гэдэг хүн дунд ангидаа орох зунжингаа математикаас айн шаналж тэр айдас маань ч биелэлээ олж би гэдэг хүн онцын зэргээс муу руу навс унасан даа. Гэхдээ яахав хүүхэд юм хойно шартай, долдугаар ангидаа тоондоо нэлээн шамдсан юм даг, гэвч би гэдэг хүн багшийн нүдэнд нөгөө л нэг тоондоо муу мөлчгөр шар охины хэмжээнд үнэлэгдсэн хэвээрээ л байлаа. Тэгээд яахав ,,,,,,, гээд л тоогоо дахин хаясан. Гэхдээ надад маш том хаалга дахин нээгдсэн. Тэр бол зураг , байнгын айдас дунд шаналж явдаг бусад хүүхдүүдэд муугаа үзүүлэхгүй юмсан аав архи уудаг гэж мэдчих вий гэж айж явдаг надад гэрэл гэгээ хүсэл мөрөөдлийн жигүүр ургуулсан зүйЛ БОЛ ТЭР БАЙЛАА. Зүгээр л зураад суух, энэ л надад анх эрх чөлөө айдасгүй амьдралын үзүүрийг атгуулсан. Гэвч би үзүүрээс нь барьсан чигтээ л байна.Яагаад гэж үү, учир нь гэвэл айдас надаас холдох дургүй . Би ч тэнэгтээ л айдасдаа дээрэлхүүлж заримдаа бүр тэр новшийг толгойн дээрээ гаргачихаад л гудгархан алхаж явсан биз.  Анх арван жилдээ үерхэв ээ, одоо эргээд бодохоор би тэрэнд их сайн байсан юм шиг байгаан. Гэхдээ нэг л юм намайг зовоогоод байсан гэж байгаа, тэр надаас намхан. Ердөө л энэ тэнэг шалтгааны улмаас би тэр сайн хүүг гомдоож орхисон доо. Үерхэж байсан тэр хугацаандаа надтай гар барьж байсан нь тоотой байсан байх, үнэхээр л миний амьралын хамгийн гэгээн дурсамж. Бусад нь намайг юу гэх бол гэсэн айдас намайг дийлсэн хэрэг. За тэгээд айдас намайг сайхан дээрэлхдэг байсан даа.
Одооноос би энэ тэнэг тэнэг утгагүй айдсаар өөрийн амьдралаа удирдуулахгүй байхаар шийдсэн.
1,намайг юу гэж бодох бол гэх айдас.
2,алдахаас айх айдас
3,өөрт хэрэггүй хэн нэгэнд муухай сэтгэгдэл үлдээх гэсэндээ хүсээгүй зүйлээ хийдэгээ
4,бусдаас дутах вий ь бусдын анхаарлыг хэтэрхий өөр дээрээ татах вий гэсэн айдас
За энэ дөрвөн нөхөртэй тэмцээд байна даа.
1393467533


Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.
[Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд

Бичлэг: 3 » Нийт: 4
Өмнөх | Дараагийн
Миний тухай
бүгд уйлдаг
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд
© LEMON DOES CRY



:-)
 
xaax