Сайн байцгаана уу , шинэ блогчиноо хүлээн аваарай. хууяин банжиг блогт бичдэг байсан, харандаа сахалгүй зураач гэхээр таних болов уу яах бол. Банжигийн ганц нэг танил нэрнүүд харагдаад л байна даа. Сахалгүй зураач гэхээр ихэнх нь инээд хүрч байгаа байх даа хэхэ. Хөгжилтэй санагдаад л тэр үедээ өөртөө дэндүү ахадсан зураач гэдэг нэр өгөөд урд эмэгтэй гэдгээ далдуурхан тодотгоод сахалгүй гэсэн нь тэр. Харин одоо бол би зураач гэдэг нэрээр хамаагүй оролдохыг больсон. Зураач болох нь ч яахав, энэ нэрний захад нь дөхөөд очвол их юм. Ингээд нэг зургаараа мэндчилчихье дээ, монголын блогчид улам олон болох болтугай.
|